Өчигдөр буюу 8-р сарын 13-нд Өвөр Монголын Ордос хотын аж ахуйн нэгжүүдийн бие даан судлан бүтээсэн ухаалаг өргөн кузовтой уурхайн хүнд даацын автомашинуудыг Эрээн хотын боомтоор дамжуулан Монгол Улсад экспортолжээ. Эрээн хотын гааль болон хилийн шалган нэвтрүүлэх байгууллагаас хэт өндөр, хэт өргөн овортой хүнд даацын иж бүрэн тоног төхөөрөмжид зориулсан тусгай гаалийн бүрдүүлэлтийн суваг ажиллуулж, дэвшилтэт тоног төхөөрөмжийг шуурхай, саадгүй экспортлоход дэмжлэг үзүүлсэн байна. Хөх-хотын гаалийн газрын мэдээллээр, энэ оны эхний долоон сард Өвөр Монголын цахилгаан механикийн бүтээгдэхүүний экспорт 12.6 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсжээ. Ухаалаг инженерийн машин механизм зэрэг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж байна.